Гоё ээжийн гоё найзуудын хийсэн хоол 2

Гоё ээжийн гоё найзуудын хийсэн хоол буланд дахиад нэг оролцчихъё. 

Чихэртэй пампушки гэж нэг дуртай амттантай болоод байнаа манайх гэж айл. Энэ зуухандаа хөөж байгаа байдал. Ингээд ирэхээр нь л жаахан залуу манаад зогсчихно ш дээ. Тэгж байснаа залхуу нь хүрээд гүйж явах ч байн байн эргэж тойрноо : ))

Пампушкиныхаа сармистай усны оронд элсэн чихэр найруулсан ус цацаад, гараад ирэхээр нь дээгүүр нь нунтаг сахар цацаад л энэ.

Жаахан залуу бол аймаар дуртай. Хоёр гартаа нэг нэгийг барьж явсанаа аниагаа гартаа пампушкитай байхыг нь хараад, нэг гарынхыгаа доош нь тавьж, алив өг!!! гэж дохиж зангаад л булаагаад авчихна ккк. Аниа нь ч бөөн баяр өгч байгаа юм чинь.  Миний дүү дуртайм гэж өхөөрдөөд л... Миний хоёр хүүхдийн хамгийн дуртай хуурай идэх юм болсон.

Өнгөрдөг бүтэн сайнд бүлгийнхээ бүсгүйчүүдтэй уулзах уулзалтаа пялан байж пирожки хийгээд, аав ээжийгээ дуудаж дайллаа. Дүүдээ ч бас өгч явуулсан гэж байгаа. Бөөрөнхий нь кимчитэй, зууван нь байцаатай.

Энэ бөөрөнхийг нь бариад сууж байгаа хүн цайны боов идэж байгаа юм шиг харагдаад байсаан : Р Амт бол зүгээр л тасархай

Үлдсэн гурилыг нь ингэж элдээд, элсэн чихэр цацаж, үзэм тарааж тавиад, хуйлж, талх хийлээ.

Ёстой гоё талх болсон. Би л лав тийм гоё тал идэж ч үзээгүй.

Тэгээд миний хийх хамгийн дуртай хоол: Далайн байцаатай шөл хийлээ

Ийм гоё гоё хоол зааж өгсөн Гоё ээждээ баярлахгүй гээд яах юм бээ. Баярлалаа Гоё ээжээ! (хамгийн чангаараа хэллээ шүү). Чиний ачаар би гэрийнхнийгээ ямммар их баярлуулж байгааг төсөөлдөг ч болоосой.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Үнэн үг

Гоё ээж нээрээ пирожкины зураг авсан хүн байвал үзүүлээрэй гээд байсан. Давхар даалгавар биелүүлчихлээ

Цэцгээ

Надад нэг сайхан зав гараасай тэгвэл би эхнээс нь хийнэ ээ ялангуяа тэр прожки-г бүр хийхсэн гэж бодоод байгаа. Та нар ч хүнийг хийе гэтэл нь бичлэг оруулах юмаа:) Гоё ээжийн гоё хоолуудаа гэж гоё юм аа гоё юм.

Elegiya

wow mongoldoo ochij bgaad l saihan hool hiij negdnee kkk

Үнэн үг

Цэцгээ: Хэлээд юүхвээ. Завны асуудал гэж хамгийн том асуудал байх юмаа. Цэцгээ нэг зав гаргаад хий хий. Нэг хийгээд л донтчих бололтойм байна лээ : Р
Элэгия: Ккк

Атаархуу Азаа

Хадам ээжийн алдар мандтугай гэж

goyeej

Оо за за ингэдэг вий та нар :)) наад пампушки , талх хоёрыг чинь дагаад далдайчихъя байз , узэмтэй талх гээд бодоод л байгаан . Ёстой сайхан санаа байна баярлалаа , бас кимчитэй пирожки гэж хальт уншихад л арааны шулс асгармой .

Үнэн үг

Азаа: Мандтугай
Гоё ээж: Ингээд л сайхан далдайгаад л сууж байна даа : ). Үзэмтэй талх ч янзын юм байна лээ. Кимчитэй пирожки бүүр гоё. Чи ч дор нь гялалзуулчих байх дөө

asdfghjkl

burhan min ugluu tsaigaa uugaagui ch helehuu hodood ajilaad hetsuudej bnaa

asdfghjkl

tegsen baij l dahin dahin zurgiig haraad shulsee goilaad suuj bna da

zolu (зочин)

uneheeer goy

Үнэн үг

asdfghjkl: Би бас хараад л өлсөөд л сууж байна
Золу: Харин тиймээ, гоё харагдаад... Хурдан хоолны цаг болоосой ккк

БоЛоРоо

Өө яасан гоё юм бэ? Зүгээр байсан хүнийг өлсгөөд хаячлаа :)) Тэр бариад идэж байгаа зураг яг бодит харагдаад байхын. Гартаа бариад идэх гэжаагаам шиг санагдуулаад байхын яасан хэцүү юм бэ.

Pапука

ямар гояа ийнбэ

Үнэн үг

Болороо: Ккк харин харахаар өлсөөд байнаа. Тэр барьж байгаа зураг кимчитэй пирожки байсан бол бүр гоё харагдах байсан байх даа... Бодсон чинь өлсчлөө
Рапука: Гоё ээжийн хоолнууд гоё шүү

goyeej

Яджайхад манай энд кимчи тасарчиж та нар нэг ярилцаж байгаад дундаасаа хандив босгоод гоёээждээ хэдэн уут кимчи шуудангаар явуулчаач .

Үнэн үг

Бид хэдийг явуулах гэсээрээн байтал наана чинь тасарсан кимчи хүрээд ирэх байлгүй дээ ккк. Бүр болохгүй бол хэлээрэй : Р

Сафо

намь нам;

Үнэн үг

: )

futurelady

өөө ёстой янзан бүрээр нь лайтай гоё хийсэн байна ш дээ

Үнэн үг

Харин энэ Гоё ээжийн гоё хоол гоёо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Үнэн үг Copyright © |2013 Design by